chinggiskhaanband.com сайтын дэлгүүрээс «Чингис хаан» хамтлагийн цомог болон бусад бүтээгдэхүүн худалдан авахад дараах нөхцөл үйлчилнэ. Захиалга өгснөөр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Төлбөр
Захиалгын төлбөрийг урьдчилан бүрэн төлнө. Төлбөр баталгаажсаны дараа захиалгыг баталгаажуулж, хүргэлтэд гаргана. Төлбөр төлөгдөөгүй захиалгыг хүргэхгүй.
2. Хүргэлт
Хүргэлт үнэгүй. Захиалгыг таны захиалгын маягтад бичсэн хаягаар хүргэнэ. Хаяг, утасны дугаараа зөв бичнэ үү.
3. Буцаалт, солилт
Худалдан авсан бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй. Захиалга өгөхөөсөө өмнө бүтээгдэхүүний нэр, тоо ширхэг, хэмжээ болон бусад мэдээллээ сайтар шалгана уу.
4. Үнэ
Бүтээгдэхүүний үнийг төгрөгөөр (₮) заасан. Захиалга өгөх үед сайтад харагдаж буй үнэ тухайн захиалгад үйлчилнэ.
5. Хувийн мэдээлэл
Захиалга хийхэд таны өгсөн нэр, утас, имэйл, хаягийг зөвхөн захиалгыг баталгаажуулах, хүргэх зорилгоор ашиглана.
6. Холбоо барих
Захиалга, төлбөр, хүргэлттэй холбоотой асуултаа доорх хаягаар илгээнэ үү.
Утас: 8710 5555
Имэйл: chinggiskhaan.band@gmail.com
